Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоо

Монголын Урлагийн Зөвлөл нь үндэсний түүх соёлын хосгүй өвийг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх эрхэм зорилго бүхий өөрийн Соёлын өвийн хөтөлбөрийн хүрээнд  “Монголын Сүм Хийдийн Түүхэн Товчоо” төслийг 2005-2007 онд хэрэгжүүлсэн билээ. Төслийн хүрээнд Монгол улсын нийт нутаг дэвсгэрт буюу Улаанбаатар хот, 21 аймагт судалгааны ажлыг гүйцэтгэсэн. Уг судалгааны зорилго нь ХХ-р зууны эхэн үед Монгол улсад оршин байсан Бурханы шашны сүм хийдийн талаархи түүхэн болон аман эх сурвалжийн цогц мэдээллийн санг бүрдүүлэх эд оршсон. Төслийг эдүгээ нэн даруй хэрэгжүүлэх зайлшгүй нэгэн шаардлага нь тухайн сүм хийдэд шавилан сууж байсан өндөр настангуудаас аман эх сурвалжийг бүрдүүлэхэд оршиж буй билээ.

Судалгааны үр дүнд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан сүм хийдийн газар зүйн байршил, зураг болон бусад холбогдох түүхэн болон аман эх сурвалжийн цогц мэдээллийг анх удаа бүрдүүллээ.

Монголын Бурханы шашны соёлын өв

16-р зуунд Бурханы шашин Төвдөөс Монгол оронд дахин дэлгэрснээр Бурханы шашны сүм хийдүүд Монголын соёлын өвд нэлээд том байр суурь эзлэх болсон. Түүхийн эх сурвалжаас үзэхэд 1920 оны байдлаар Монголд нийт 1000 гаруй сүм хийд оршин байжээ.  

1990-ээд оноос Монгол улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх болсноор түүх соёлынхоо уламжлалыг нандигнан хадгалах үйлс эхлэсэн. Энэхүү эрхэм үйлсийн хүрээнд түүх соёлын зүтгэлтнүүд үндэсний түүх, соёлын нэгэн салшгүй хэсэг болсон Бурханы шашны соёл, эрдэм мэдлэгийн төв байсан сүм хийдийн тухай судалгааны ажлыг хийж байна.

Мэдээллийн сангийн жишээ

 

 


admin Partners

Sponsors