Шар цөхийн хүрээ

Дашчойлин хийд

Form:УВӨГ 004 - Team А

Байршил

GPS

Хойд: N 48° 55. 997’
Зүүн: E 091° 15. 687’

Одоогийн засаг захиргааны хуваарийн дагуу

Аймаг: Увс Сум: Өмнөговь сум

Богд Хаант Монгол Улсын засаг хуваарийн дагуу (хэрэв мэдэгдэж байвал)

Аймаг: Бусад Хошуу: Дөрвөд далай хааны хошуу

Түүхэн газрын газар зүйн байршил

Ховд голын зүүн талд Шар Цэхэ гэдэг газарт хүрээний туурь бий. Газрын оноосон нэр нь Шажинбадрахын улаан. Энэ улаан уулын өвөрт хүрээ байв. Улаан уулын оройд тахилгатай овоо бий. Хүрээний лам нар хүний хийморь сэргэдэг хэмээн тэр овоог босгосон гэнэ. Одоо энд Өмнөговь сумын Мүнжиг багийн төв байгаа. Багийн төвд малчид зунаар бусад улиралд байнга нутаглана. Ингэж байнга нутаглах тул хүмүүс харгана, бургасаар гэр, малын хашаа хороо их барьсан. Хөрсний элэгдэл, элсний нүүдэл их өртсөн байгаагаас гадна хүрээний туурийн зарим нэгэн хэсэг нь хашаа хорооны газарт оржээ. Багийн төвд хүн эмнэлэг, бага сургуультай, хүн амын төвлөрөл ихтэй гэж болно. Хүрээний туурийн дэргэдүүр Ховд аймгаас Баянөлгийн Хар тарвагатайгаас нүүрс тээвэрлэх машин өвөл, хаврын улиралд байнга явна. Хүрээний ойр хавьд өөр тахилга байхгүй боловч зүүн өмнө зүгт нь 200 гаруй км газарт төрийн тахилгатай Алтан хөхий уул байгаа. Сүмийн туурийн баруун талд 5-6 км газар голын цаад эрэгт Баян-өлгий аймгийн Ногоон нуур сум байна. Тус сумын казах иргэд сүүлийн жилүүдэд Ховд голыг гатлан ирж мал хариулах болсон. Энэ бүхэн сүмийн туурийн орчны газрын хөрсний элэгдлийг нэмэгдүүлэн, тэр нь туурь улам бүр алга болж газар эдгэрэн тэгширхэд хүргэж байна.

Мэдээлэл

Академич Б.Ринчений жагсаалтанд байгаа эсэх

Нэр: Шар цөхийн хүрээ /Дашчойлин, Шавийн хүрээ/ Дугаар: 11

Сүм хийдийн төрөл

хүрээ

Түүхэн газрын одоогийн байдал

Хүрээний туурийн гол хэсэгт гурван барилгын туурь тод үлдсэн. Гадуурх хэрэмний суурь маш бүдэг. Гурван барилгын зүүн урд талд 26, ар талд эхний эгнээнд 16, арын эгнээнд 26 бүгд 68 ширхэг жижиг байгууламжийн буюу бидний ойлголтоор лам нарын гэр сууцны буурь бий. Хүрээний тууринаас барилгын тоосго, дээврийн цутгамал хавтан, элдэв зоос, мөнгө, тахилгын сав суулгын үлдэц одоо ч элбэг олдоно. Нутгийн иргэд ухаж төнхөх хүрээний туурийн дэргэд бууж айлсах зэргийг хориглоно, зөрчвөл хүүхэд өвдөнө гэх мэтээр цээрлэнэ. Хүрээний дээр өгүүлсэн гурван барилгын туурь нь газраас 20-30 см товойж өргөгдсөн, харин лам нарын сууцны гэж байгаа тууриуд тийм ч тод бус. Хэдэн жилийн дараа мэдэгдэхээ болих боломж бүрдсэн. Нутгийн хүмүүс хүрээний эд зүйлийг зүүн хойт талд 7 км-т газар ухан булсан гэж ярилцдаг. Бид тийм ул мөр үзээгүй, иргэд өөрсдөө бас мэдэхгүй гэнэ. Харин сүмийн туурийн зүүн урд талд нэг хэсэг газар эд зүйлийг шатаасан гэх бөгөөд сайн харвал ул мөр мэдэгдэнэ, газрыг ухаж үзвэл шатсан үнс хар шороо гардаг. Нэ хүрээ дөрвөд хошууны хамгийн том хүрээ байжээ.Энд хэсэг хугацаанд Дамбийжанцан лам сууж байсан нутгийнхан одоо түүнийг сайнаар дурсах нь олон билээ.

Байгуулагдсан он

Хаагдсан он:

  • 1938 он

Нураагдсан он:

  • 1938 он
/Ярилцлага өгсөн хүмүүсийн мэдээллийн дагуу/

Нэмэлт мэдээлэл:

edit