Академич Б.Ринчений жагсаалтанд байгаа эсэх
| Нэр: Бэлчирийн хүрээ |
Дугаар: 74 |
Сүм хийдийн төрөл
хүрээ
Түүхэн газрын одоогийн байдал
Түүхэн газар нь Идэр, Тэгш хоёр голын бэлчирт нэгэн жижигхэн улаан уулын зүүн урд энгэрт байна. Уулын нэрийг нутгийн хүмүүс “Хүрээний шовгор” гэх болжээ. Уул нь тус тусдаа хоёр шовгор оройтой тул Хүрээний урд, хойт шовгор гэнэ. Хүрээний туурь нь Урд шовгор уулын бэлд байгаа. Бидэнд газарчилсан нутгийн түүх соёлоо сайн мэдэх 66 настай Нямчулуун гуайн зааж байгаагаар гол цогчэн дуган 2, 3 дахь дуган, гал тогооны байр /Рункин/, лам нарын буйр нь ил тод мэдэгдэнэ. Гол цогчэн дуганын овгор шороо, чулуун суурь нь ил хэмжээ нь 16,5м х 18 м түүний ард буй суурь нь 8,5м х 10,5м баруун талын суурь нь 11м х 12м хэмжээтэй байна. Гал тогооны туурь нь 6,20 м х 6,20 м, гал тогооны суурин дээр хоорондоо 90 см зайтай чулуун хана, маягийн шав үлдсэн харагдана. Үүнийг Нямчулуун гуай гал тогооны хоол, унд хийдэг чулуун пийшин гэж тайлбарласан. Энэ нь үнэн. Ийм гал тогооны пийшингийн туурьтай бид Их уул сумын Зартын голын Дашчоймборлин хурал зэрэг түүхэн газруудад таарч байлаа. Гал тогооныхоо байранд орох чулуун шатыг өмнө талд нь тавьж байсан нь үлджээ. Хүрээний хойт талаар энгэрээр нь лам нарын сууж байсан газар нь жижиг байшин гэрийн тууриууд бий. Харин хүрээний хамба, гавж лам зэрэг хоёр том ламын гэрийн буйр нь хүрээний баруун хойд талд 2 алхамын газарт уулын энгэрт байгаа. Төдийлөн сайн мэдэгдэхгүй, Нямчулуун гуай сайн зааж байгаа.
Байгуулагдсан он
|
Хаагдсан он:
|
Нураагдсан он:
|
/Ярилцлага өгсөн хүмүүсийн мэдээллийн дагуу/
Нэмэлт мэдээлэл:
1. Нутгийн иргэдийн дунд хадгалагдсан нэршил,Академич Б. Ринченгийн жагсаалтанд буй нэршил аль аль нь “Бэлчээрийн хүрээ” юм. Энэ хүрээ нь Идэр, Тэгш гэсэн 2 голын бэлчир газар байралсантай холбоотой.
3. Бэлчирын хүрээ хэмээн нэрлэгдэж байгаа боловч түүхэн газарын буйр, эзэмшил газрын хэмжээ нь төдий том биш, жижигхэн хүрээ байсан бололтой юм.
11. 1932 онд “Эсэргүү” бослогын үеэр хүрээний лам нарыг улаан цэргүүд ирж устгасан, заримыг алж заримыг нь баривчилсан гэдэг. 1932 онд Тэлмэн сум байгуулагдаж, хүрээний барилгуудыг буулган, сумын төв рүү нүүлгэсэн гэнэ.
8.Хүрээний тууринаас олдсон Манзшир, Жанрайсаг, Очирваань гурван бурханыг хөх өнгийн нимгэн чулуун дээр нарийн зураасаар хонхойлгон сийлж, дор нь хуучин монгол бичгээр бичсэн үгтэй дурсгалт зүйлийг Нямчулуун гуай олж туурийн арын хаданд тавьсан байна.